7 ДУГААР САРЫН ДУНДАЖ УРСАЦЫН ПРОГНОЗ
Монгол орны ихэнх гол мөрний 7 дугаар сарын усны дундаж түвшин олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.
Сэлэнгэ аймгийн Орхон гол, Хэнтий аймгийн Хэрлэн, Онон голууд олон жилийн дунджаас 20-40 орчим хувиар бага устай байх төлөвтэй байна. Мөн Туул гол Улаанбаатар хотын орчимд олон жилийн дунджаас 20 орчим хувиар, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сумын нутгаар 10 орчим хувиар бага устай байхаар байна. Харин Хөвсгөл аймгийн Үүр гол олон жилийн дунджаас 2 дахин их устай байхаар байна. Эдгээр гол мөрнөөс бусад аймгуудын нутгаар урсах Дэлгэрмөрөн, Ховд, Эг, Идэр, Булган зэрэг голууд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр зарим гол мөрний услагийн дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэж болзошгүй байна. Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрөнд 7 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсцын хэмжээг олон жилийнхтэй харьцуулан хүснэгтэд үзүүлэв.



Уур амьсгалын