2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
Манай орны 9 дүгээр сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаар (1981-2010 оны дунджаар) Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2°С (35.6°F)-аас хүйтэн, говь-цөлийн бүс нутгаар 11°С (51.8°F) –аас дулаан бусад нутгаар 5°С -аас 11°С (41°F-аас 51.8°F) байдаг байна.
Монгол орны хэмжээнд 9 дүгээр сард ойролцоогоор жилийн нийлбэр хур тунадасны 8.7 хувь нь ордог. Тус сард нутгийн хойд болон зүүн хойд хэсгээр 30 мм-42 мм, Өлгий, Увс, Ховд, Говь-алтайн нам дор газрууд болон цөлийн нутгаар 10 мм-ээс бага бусад нутгаар 11-30 мм хур тунадас унадаг.
Зураг 1. 1981-2010 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны газарзүйн тархалт
2021 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 1°С-аар дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 12 дахь дулаан сар болж өнгөрлөө. Сарын агаарын дундаж температур ОЖД-аас хазайх хазайлтыг авч үзэхэд (Зураг 2) нийт нутгийн 45.3% нь ОЖД орчим, 54.7% нь дунджаас 1.0–ээс 2.2°С–аар дулаан байжээ.
Тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 26.6 мм тунадас орсон ба өмнөх жилээс 51%-иар, ОЖД-аас 49%-иар их тунадас орсон ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 11 дахь ахиу тунадастай сар болж өнгөрлөө. Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтыг авч үзвэл (Зураг 2) нийт нутгийн 60.9% нь ОЖД-аас ахиу, 28.9% нь бага тунадас унасан байна.
Зураг 2. 2021 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт
Монгол орноор дунджилсан 9 дүгээр сарын хоногийн агаарын дундаж температурын явцыг авч үзэхэд (Зураг 3) 1 дүгээр 10 хоногийн сүүлчээр төв, өмнө, зүүн зүгийн нутгаар ОЖД-аас -0.1-ээс -4.4°С хүйтэн, 2 дугаар 10 хоногт бүх нутгаар ОЖД-аас +0.6-аас +5.9°С дулаан байсан байна. Харин 3 дугаар 10 хоногт баруун болон төвийн нутгаар ОЖД-аас -0.1-аас -4.7°С хүйтэн, өмнө болон зүүн нутгаар ОЖД-аас -0.5-аас +5.8°С дулаан байжээ. Хур тунадасны хувьд төвийн болон зүүн аймгуудын нутгаар 1 дүгээр 10 хоногт илүү их хур тунадас оржээ.
Зураг 3. Хоногийн агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлт
Тус сард температурын үнэмлэхүй их утга Баянхонгорын Эхийнголд агаарт 33.8°С хөрсөнд 58°С, үнэмлэхүй бага утга Завханы Цэцэн-Уулд агаарт -17.6°С хөрсөнд -22°С хүрч хүйтэрсэн. Хоногт хамгийн ихдээ Булганы Ингэттолгой 3-ны өдөр 43.4 мм тунадас орсон. Харин даралтын үнэмлэхүй их утга Сэлэнгийн Сүхбаатарт 950.7гПА, бага утга Баянхонгорын Баянбулагт 766.0гПа хүрч тус тус ажиглагдсан. Салхины хурд хамгийн их нь Говь-Алтайн Бугатад 33м/с хүрчээ.
Зураг 5. Тус сард ажиглагдсан экстремаль утгууд

Уур амьсгалын 




