Жилийн дундаж агаарын температурын орон зайн тархалт (1991-2020)
Цаг уурын 137 станц, 181 харуулын жилийн дундаж агаарын температурын нормын (1991-2020 оны) мэдээг ашиглан статистик загвараар орон зайн 7*7 км-ын нарийвчлалтай грид мэдээлэл үүсгэн уур амьсгалын нормын зураглалыг боловсруулан гаргав. Уг зургаас жилийн дундаж агаарын температурын газарзүйн онцлогоос хамаарсан тархалтыг харж болно. Энэхүү зураг нь Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлтийн ерөнхий суурь мэдээлэл болохоос гадна авто зам, ачаа тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбаруудад ашиглагдана.
Жилийн нийлбэр хур тунадасны орон зайн тархалт (1991-2020)
Цаг уурын 137 станц, 181 харуулын жилийн нийлбэр хур тунадасны нормын (1991-2020 оны) мэдээг ашиглан статистик загвараар орон зайн 7*7 км-ын нарийвчлалтай грид мэдээлэл үүсгэн уур амьсгалын нормын зураглалыг боловсруулан гаргав. Уг зургаас жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ газарзүйн онцлогоос хамаарсан тархалтыг харж болно. Энэхүү зураг нь Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлтийн ерөнхий суурь мэдээлэл болохоос гадна авто зам, ачаа тээвэр, хөдөө аж ахуй зэрэг олон салбаруудад ашиглагдана.
Хөрсний гадарга дээр цочир хүйтрэлт ажиглагдах хугацаа, намар
Цаг уурын ажиглалтын 1991-2020 оны мэдээгээр тооцоолсон хөрсний гадарга дээр цочир хүйтрэлт ажиглагдах хугацааны мэдээг статистик загвараар орон зайн 50 км-ын нарийвчлалтай грид мэдээлэл рүү хөрвүүлэн намрын цочир хүйтрэлт ажиглагдах хугацааны зураглалыг боловсруулсан. Энэхүү зурган мэдээлэл нь газар тариалан эрхлэгчдэд тариа ногоо тариалах, хураахад суурь мэдээлэл болохоос гадна гадна МАА, бэлчээр зэрэг олон салбаруудад ашиглагдана.
+10 градусаас дээш температуртай өдрийн үргэлжлэх хугацаа, хоног
Хоногийн дундаж агаарын температур +10 градусыг дайрч тогтвортой дулаарсан өдрийн үргэлжлэх хугацаа нь ургамлын ургалтын хугацааны дулаан хангамжийг илэрхийлдэг. Тус зургаас Монгол орны аль бүс нутгаар хоногийн дундаж агаарын температур +10 градусаас дулаан өдрийн үргэлжилдгийг харж болно. Энэхүү өндөр нарийвчлалтай зурган мэдээлэл нь газар тариалан, МАА болон бусад нийгэм-эдийн засгийн салбаруудад суурь мэдээлэл болно.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Мэдээ, мэдээллийн үндсэн агуулга
Уур амьсгалын нөөц, горим
Хамгийн сүүлийн 30 жилийн 1991-2020 оны уур амьсгалын нормыг цаг уурын станц, харуулаар үндсэн уур амьсгалын элементүүдээр нь татан авч үзэхээс гадна хэрэглээний уур амьсгалын гол зураглалыг хэрэглэгчид ашиглаж болно. Мөн өнгөрсөн хугацааны сар, жилийн уур амьсгалын тоймыг товч байдлаар харж, цахим хэлбэрээр файлыг татан авч ашиглах бололцоотой. Ерөнхийдөө эндээс олон жилийн дундаж байдлаар тогтсон уур амьсгалын үзүүлэлт, тэдгээрийн орон зайн тархалт, хэрэв сонирхвол өмнөх сар, жилийн уур амьсгалын тоймыг харж болно.
Агаар мандлын орчил урсгал, урт хугацааны прогноз
Уур амьсгалыг агаар мандлын орчил урсгал бүрдүүлэх бөгөөд олон жилийн дундаж байдлаар тогтсон ерөнхий орчил урсгалын элементүүдийн горим, тэдгээрийн 3 хүртэлх сарын прогноз хазайц, байрлалыг олон загваруудын ансамбль үр дүнгээр харуулах бололцоотой. Мөн Монгол орны сар, улирлын прогнозыг агаарын температур, хур тунадасны хувьд олон жилийн дунджаас хазайх хазайлтаар харна.
Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) бичиг баримттай холбогдох суурь мэдээлэл
Энэхүү бичиг баримт боловсруулагдах болон шинэчлэглэх үед дасан зохицох хэсэгт Монгол орны уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт хандлага, ирээдүйн тооцоо, сценари төсөөлөл, нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээний үр дүнгүүд суурь мэдээлэлд зураг, графикаар орно. Энэ мэдээ, мэдээлэл нь Уур амьсгалын үндэсний тайлан гарах үед тогтмол шинэчлэгдэнэ.
Үндэсний дасан зохицох төлөвлөгөө (NAP)-тэй холбогдох суурь мэдээлэл.
Уур амьсгалын үндэсний тайлангаас гарах Монгол орны байгаль, нийгэм-эдийн засгийн салбаруудын нөлөөлөл, эмзэг байдал, эрсдэлийн нэгдсэн үнэлгээг 0-1 гэсэн хэмжээст нормчлон график хэлбэрээр харуулахаас гадна аймгуудын өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал, эрсдэлийг мөн хэрэглэгч харж болно. Ингэснээр ямар салбар, аль аймаг, бүс нутгийн ямар салбарт дасан зохицох шаардлага байгааг олж харна.
Мал аж ахуй
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ган, зудын эрчим нэмэгдэж байгаа тул тэдгээрийг илэрхийлэх индексүүдийн ерөнхий хандлагыг харах, бэлчээрийн ургац, малын амьдын жингийн прогнозыг үзэх боломжтой. Зуны улирлын төгсгөлд бэлчээрийн даацын зураглалыг бэлтгэж, өвөлжилтөнд бэлтгэх, өвлийн зудын эрсдэлийн зургаар зуд болох өндөр магадлалтай бол отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлдэх зэрэг шаардлагатай мэдээллийг авч эрсдэлээс зайлах бололцоотой. Мөн тухайн үеийн ган, зуншлагын байдлыг өөрийн аймаг бүс нутгаар харна. Мөн “Бэлчээрийн төлөв байдлын тайлан”-г татан авч үзэх боломжтой.
Усны нөөц
Усны балансын элементүүдийн олон жилийн өнөөгийн өөрчлөлт, хандлагыг хур, тунадас, урсац, хуурайшлын индексээр харна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөр хатаж, ширгэсэн нуурын байршлын мэдээлэл, нуурын усны түвшний хэлбэлзлийг харна. Жилд тохиолдсон үер, түүний хохирлын мэдээ, мөстөл, мөсөн голын талбайн өөрчлөлт болон масс-балансын жилийн явцын мэдээллийг авна. Мөн усны биологын аргаар үнэлсэн усны чанарын мэдээллийг авахаас гадна гол мөрний сарын урсацын прогнозыг сар бүрээр шинэчлэгдэж байхаар платформд тавьж байгаа нь усан тохируулгатай усан сан, цахилгаан станцад ашиглагдах боломжтой.
Газар тариалан
Ихэнхдээ ургац алддаг уур амьсгалын экстремаль нөхцлийн өнөөгийн өөрчлөлтийн хандлага, трендыг олж мэдсэнээр ямар дасан зохицох технологи нэвтрүүлэх, хөрсний чийг болон тарималын ургацын прогноз, хөрсний чийгийн мэдээг харснаар тариалалтын үеийн агро техникийг сонгох, тухайн хугацааны ган, зуншлагын зураглалыг харж, ургац алдах эрсдэлийг багасгах боломж бүрдэнэ.
Дэд бүтэц (Автозам, төмөр замын эрсдэлийн прогноз)
Хойноос урагш чигтэй авто зам, төмөр замын цаг агаарын эрсдэлийн прогнозыг аюултай болон гамшигт үзэгдлийн ангилалаар цасан шуурга, их цас, аадар бороо, хүчтэй салхины зэргээс хамааруулан 3 тутам, 72 цагийн урьдчлалтай хүргэнэ. Ингэснээр богино хугацааны нөлөөлөл их, цаг агаарын аюултай үзэгдлээс хохирол, эрсдэл багатайгаар даван туулах чадавхи нэмэгдэнэ.