Эм хонины амьдын жингийн өсөлтийн төлөв (2021)
Байгалийн янз бүрийн бүс дэх бэлчээрийн ургамлын ургац, дулааны улиралын цаг агаарын төлвийн мэдээн дээр үндэслэн эм хонины амьдын жингийн өөрчлөлтийг динамик-статистик загвараар тооцоолж гаргав. Эм хонины амьдын жингийн дундаж үзүүлэлтийг Булган, Төв аймгийн мал аж ахуйн цаг уурын харуулын мэдээн дээр тулгуурлан бусад салбаруудыг өмнөх жилүүдэд хийсэн судалгааны дүнгээс авав. Тооцооноос харахад 2021 оны 10 дугаар сарын сүүлч гэхэд эм хонины амьдын жин хаврынхаа жингээс дунджаар 20-40 хувиар нэмэгдэх төлөвтэй байна.
Эм хонины жингийн өсөлтийн хэмжээ, кг
Аймаг, сумын нэр | Жин, кг (5-р сарын эхэнд) |
Жин, кг (10-р сарын сүүлч) |
Жингийн зөрүү, кг (5-10 сард) |
Хэнтий-Баян-овоо | 31.3 | 46.3 | 15.0 |
Завхан-Баянтэс | 30.1 | 44.3 | 14.2 |
Булган-Булган | 31.2 | 47.6 | 16.4 |
Өмнөговь-Даланзадгад | 31.2 | 45.5 | 14.3 |
Баянхонгор-Галуут | 30.9 | 46.9 | 16.0 |
Төв-Баян-Өнжүүл | 35.0 | 49.9 | 14.9 |
Архангай-Тариат | 31.3 | 46.8 | 15.5 |
Дорноговь-Сайншанд | 33.0 | 48.4 | 15.4 |