Ус Цаг Уур Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн
Гадаргын Усны Судалгааны Хэлтэс
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
- 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 105 см нэмэгдэж , үерийн түвшинг 45 см даван үерлэж байна. Мөн түүнчлэн Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Тэрэлж, Сөгнөгөр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Туул гол олон жилийн дундаж түвшинг 15-45 см, Тэрэлж гол үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна.
- Маргааш буюу 8 дугаар сарын 23-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 20 см нэмэгдэх хандлагатай байна.
- Иймд дээрх голуудын эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-08-22