2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 10.0-15.0 градус, Их Нууруудын хотгор болон тал хээрийн нутгаар 20.1-25.0 градус, Номин, Шарга, Өөшийн говиор 25.1-27.0 градус, бусад нутгаар 15.1-20.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим буюу дунджаас 1.1-3.7 градусаар дулаан, Өмнөговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн зарим сумдын нутгаар дунджаас 1.1-3.4 градусаар сэрүүн байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 26-30 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 21-25 градус, Их нууруудын хотгор болон нутгийн зүүн өмнөд хэсгээр 31-37 градус дулаан, шөнөдөө уулархаг нутгаар 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 16-18 градус, бусад нутагт 6-15 градус дулаан байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө уулархаг нутгаар 40-45 градус, баруун болон төвийн нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 56-65 градус, бусад нутагт 46-55 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 6-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, тал хээрийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус дулаан байлаа.
Хур тунадас зарим нутагт 0,0-20,0 мм, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Увс, Завхан, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн ихэнх, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Хэнтий, Дорнодын зарим, Баян-Өлгий, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 20,1-50,0 мм, Увсын Өндөрхангай, Говь-Алтайн Эрдэнэ, Чандмань, Архангайн Чулуут, Батцэнгэл, Төвшрүүлэх, Булган, Баянхонгорын Баянговь, Богд, Эрдэнэцогт, Баян-Овоо, Шинэжинст, Баянлиг, Баянцагаан, Баян-Өндөр, Өвөрхангайн Богд, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хөвсгөлийн Цагаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Булганы Гурванбулаг, Сэлэнгийн Орхон, Баянгол, Хүдэр, Төвийн Жаргалант, Дундговийн Хулд, Сайхан-Овоо, Дорноговийн Хөвсгөл, Улаанбадрах, Замын-Үүд, Хатанбулаг, Өмнөговийн Сэврэй, Манлай, Баяндалай, Булган, Цогтцэций, Хүрмэн, Ханбогд, Даланзадгад, Хэнтийн Дадал, Баян-Адрага, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбарт 50,1-132,6 мм орсон бол Ховдын Дөргөнд ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджаас ахиу, Ховдын Үенч, Дөргөн, Булганы Хутаг-Өндөрт дунджаас бага байсан.
Бэлчээрийн ургамлын ургалт 7 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд буюу Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уулын нийт, Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дундговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, 5 орчим хувьд буюу Говь-Алтай, Өмнөговийн зарим, Баянхонгор, Дундговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургалт удаашралтай байна.
Салхины хурд зарим нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Булганы Гурванбулагт 31 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаан буудайд түрүүлэлтээс сүүн бололтын үе шат явагдаж байгаа бол, төмсөнд баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн төгсгөлд орсон ба нийт нутгаар ургалтын байдал сайн байна. Улаан буудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 56-114 см байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- Энэ арав хоногт говийн нутгийн өмнөд хэсгээр хур тунадас ахиу орж, зуншлагын байдал өмнөх арав хоногоос 10 гаруй хувиар сайжирсан.
- Энэ арав хоногт тунадас Баянхонгорын Баянцагаанд 100,6 мм, Шинэжинстэд 107,0 мм, Баян-Өндөрт 132,6 мм, Өмнөговийн Хүрмэнд 114,8 мм, Ханбогдод 125,0 мм, Даланзадгадад 127,1мм, Дорноговийн Хатанбулагт 130,2 мм орсон.
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2021 оны 7 дугаар сарын 31-ны байдлаар ойт хээрийнбүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 45 кг, эм ямаа 38 кг, үнээ 293 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 41 кг, эм ямаа 39 кг, үнээ 296 кг жинтэй байна. Малын тарга хүчний байдал 7 дугаар сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дундаж, хээрийн бүсийн өмнө талын зарим нутгаар (ОЖД) бага байна.
Д/д | Аймгийн нэр | Сумын нэр | Малын төрөл | Малын амьдын жин, кг (VII.31) |
Амьдын жин, кг (ОЖД) |
Зөрүү, кг | Тарга хүчний байдал |
1 | Булган | Орхон | эм хонь | 45 | 45.6 | -0.6 | дундаж |
2 | Булган | Орхон | эм ямаа | 38 | 34.3 | 3.7 | дунджаас их |
3 | Булган | Орхон | үнээ | 293 | 284.8 | 8.2 | дунджаас их |
4 | Төв | Баян-Өнжүүл | эм хонь | 41 | 47.6 | -6.6 | дунджаас бага |
5 | Төв | Баян-Өнжүүл | эм ямаа | 39 | 38.9 | 0.1 | дундаж |
6 | Төв | Баян-Өнжүүл | үнээ | 296 | 307.3 | -11.3 | дунджаас бага |
7 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайширын нуруу, Хархираа, Түргэний уулсаар 10.0-15.0 градус, Их Нууруудын хотгор болон тал хээрийн нутгаар 20.1-25.0 градус, Номин, Шарга, Галба, Өөшийн говь, Ингэн хөөвөрийн хоолойгоор 25.1-27.8 градус, бусад нутгаар 15.1-20.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим буюу дунджаас 1.1-2.9 градусаар дулаан, Хөвсгөлийн Шинэ-Идэрт дунджаас 1.1-1.9 градусаар сэрүүн байлаа.
7 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 20,1-100,0 мм, Ховдын ихэнх, Баян-Өлгий, Увсын зарим, Завхан, Баянхонгор, Төв, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар 0,0-20,0 мм, Говь-Алтайн Чандмань, Архангайн Чулуут, Батцэнгэл, Төвшрүүлэх, Булган, Цахир, Эрдэнэмандал, Хотонт, Жаргалант, Өлзийт, Эрдэнэбулган, Баянхонгорын Эрдэнэцогт, Шинэжинст, Баянцагаан, Баян-Өндөр, Баацагаан, Бууцагаан, Бөмбөгөр, Галуут, Баян-Овоо, Жаргалант, Өвөрхангайн Хужирт, Бат-Өлзий, Уянга, Хархорин, Нарийнтээл, Хайрхандулаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Хөвсгөлийн Цагаан-Уул, Арбулаг, Баянзүрх, Бүрэнтогтох, Жаргалант, Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Шинэ-Идэр, Булганы Гурванбулаг, Хишиг-Өндөр, Сэлэнгэ, Бугат, Сайхан, Хангал, Бүрэгхангай, Булган, Дашинчилэн, Сэлэнгийн Баянгол, Хүдэр, Зүүнбүрэн, Дархан-Уулын Орхон, Дархан, Шарынгол, Төвийн Жаргалант, Угтаалцайдам, Дундговийн Эрдэнэдалай, Дорноговийн Хатанбулаг, Өмнөговийн Манлай, Булган, Цогтцэций, Хүрмэн, Ханбогд, Даланзадгад, Хэнтийн Дадал, Баян-Адрага, Биндэр, Норовлин, Сүхбаатарын Түмэнцогт, Дорнодын Хэрлэн, Гурванзагал, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар, Сэргэлэн, Халхгол, Баян-Уулд 100,1-269,1 мм орсон. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 40 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага, 60 гаруй хувьд дунджаас ахиу орсон байна.