ХӨРСНИЙ ГАДАРГА ДЭЭР ЦОЧИР ХҮЙТРЭЛТ АЖИГЛАГДАХ ХУГАЦАА


       Агаарын температур тогвтортой дулаан байх үед хөрсний гадаргын температур түр хугацаагаар 0 градусаас доош орж хүйтрэхийг хөрсний гадаргын цочир хүйтрэлт гэнэ хэлнэ. Цочир хүйтрэлт хаврын сүүлч, намрын эхээр тохиолдох бөгөөд хөдөө аж ахуйн салбарт илүү их хохирол учруулдаг.

       Цаг уурын ажиглалтын 1991-2020 оны мэдээгээр тооцоолсон Монгол орны хөрсний гадаргын  цочир хүйтрэлтийн эхлэх, дуусах хугацааг, статистик буулгалтын ANUSPLIN загвараар грид мэдээлэл рүү хөрвүүлэн орон зайн 50км-ын нарийвчлалтай зураглалыг боловсруулан гаргасан.  Эдгээр зургаас Монгол орны хөрсний гадарга дээр анхны (намар) болон эцсийн (хавар) цочир хүйтрэлт тохиолдох хугацааг аймаг сум бүрээр тодруулан харж болно. Зурган мэдээлэл нь газар тариалан эрхлэгчдэд тариа ногоо тариалах, хураахад суурь мэдээлэл болохоос гадна олон шинжлэх ухааны суурь мэдээлэл болж өгнө.

Зураг 1. Намар хөрсний гадарга дээр цочир хүйтрэлт ажиглагдах хугацаа (дундаж, эрт, хожуу)

 

 Зураг 2. Хавар хөрсний гадарга дээр цочир хүйтрэлт ажиглагдах хугацаа (дундаж, эрт, хожуу)