Гол, мөрний усны эзэлхүүний өөрчлөлт
Манай орны гол мөрний урсацын жилийн дундаж нөөцийн олон жилийн явцыг доорх графикаас харж болно (1975 оноос одоог хүртэл). Монгол орны усны нөөцийг голлон бүрдүүлэгч томоохон ай савыг төлөөлөхүйц 8 голуудаар бэлтгэсэн энэхүү тооцоолол нь ус ашиглагчдын хувьд чухал анхан шатны мэдээ болно. Тухайлбал усны нөөцийн 15 хүртэл хувийг ус хангамж болон бусад зориулалтаар ашиглаж болохоор тооцсон байдаг. Мөн сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, хянахад суурь мэдээлэл болж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад болон бусад бичиг баримтын ШУ-ны үндэслэл болно.