Монгол орны жилийн дундаж агаарын дундаж температур 1940-2025 оны хооронд 2.58°С/86жил –аар дулаарч байгаа бөгөөд энэхүү дулааралт нь газар нутгийн онцлогоос хамаарч харилцан адилгүй илэрч байна. Хамгийн их дулааралт Улаанбаатар хот, Увсын Улаангом, Хөвсгөлийн Мөрөн, Сэлэнгийн Баруунхараа, Сүхбаатарын Баяндэлгэр сум орчмоор ажиглагдаж байгаа бөгөөд 3.3-аас 3.8°С-аар дулаарчээ (Зураг 1).
Жилийн нийлбэр хур тунадасны олон жилийн хэлбэлзэлд тодорхой өссөн буурсан хадлага илрээгүй ч газарзүйн тархалтаар авч үзвэл Архангайн Эрдэнэмандал, Төвийн Эрдэнэсант, Дундговийн Мандалговь, Говьсүмбэр Чойр, Сүхбаатар Эрдэнэцагаан нутгаар 10-40%-иар буурсан хандлага харагдаж байна (Зураг1).


Зураг 1. Жилийн агаарын дундаж температур, нийлбэр хур тунадасны өөрчлөлтийн орон зайн тархалт

Уур амьсгалын