2021 оны 7 дугаар сарын сүүлчийн арав хоногийн хөрсний чийгийн тойм

2021 оны 7 дугаар сарын 28-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Увсын Баруунтуруун, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Орхон, Баянгол, Орхонтуул, Дархан-Уулын Хонгор сумын 6-р бригад, Алтангадас, Цайдамын талбайд хангалттай, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариалан, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд дунд зэрэг байна.

Уринш болон гуурстай талбайн хувьд чийгийн нөөц Дархан-Уулын Хонгор сумын Алтангадас, Цайдамын талбай, Хөвсгөлийн Тариалан, Өвөрхангайн Хархоринд хангалттай байна.

Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Сүхбаатарын Баруун-Урт, Сэлэнгийн Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Төвийн Баянчандмань, Жаргалант, Угтаалцайдам, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Өвөрхангайн Хархорин, Дорнодын Баян-Уул, Чойбалсанд дунд зэрэг байна.

Хөрсний чийгийн нөөцийг дараах хүснэгтэнд үзүүлэв.

Хөрсний чийгийн нөөц, мм

Жич: Талбай тус бүрийн агро ус зүйн тогтмолыг ашиглаж үнэлгээг гаргасан.