2021 оны төмс, улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ
2021 оны 6 дугаар сарын 1-ний үндэсний статистикийн хорооны мэдээгээр энэ жил 11.6 мянган га-д төмс тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 1.8 мянган га-аар буюу 17.3% -иар буурсан байна.
Энэ жилийн төмсний хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцөлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн төмсний ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоо хийж үзэхэд:
Сэлэнгэ, Булган, Ховд аймгуудын тариалангийн бүс нутгаар 108.2-115.0 ц/га;
Дархан-Уул,Төв аймгуудын тариалан бүхий нутгаар 132.0–146.0 ц/га ургац авах төлөвтэй байна.
Монгол орны тариалан бүхий нутгуудаар үндэсний статистикийн хорооны 2021 оны 6 дугаар сарын 1-ний статистик тоон мэдээллээр 368.5 мянган га талбайд тариалалт хийснээс 317.6 мянган га–д буудай, 11.6 мянган га–д төмс, 16.0 мянган га–д техникийн ургамал, үлдсэн талбайд хүнсний ногоо болон тэжээлийн ургамал тус тус тариалаад байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 1.7%-иар буурсан байна. Харин үр тариа тариалсан талбай 3.6 мянган буюу 1.1 % -иар нэмэгдсэн бол бусад ургамал тариалсан талбай 1.6-24 % -иар буурсан байна.
Ийнхүү энэ жилийн буудайн хаврын тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцөлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн буудайн ургацыг динамик–статистик загвараар урьдчилан тооцоо хийж үзэхэд:
- Сэлэнгийн Баянгол, Орхонтуул, Дорнодын Халхгол, Төвийн Угтаалцайдам сумын тариалан бүхий нутгаар 10.6–13.0 ц/га;
- Увсын Баруунтуруун, Төвийн Эрдэнэсант, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Орхон сумын тариалан бүхий нутгаар 14.0–17.0 ц/га;
- Хөвсгөлийн Тариалан, Сэлэнгийн Ерөө, Дархан-Уул, Булган аймгийн тариалангийн бүс нутгаар 17.2–19.1 ц/га ургац авах төлөвтэй байна.