ГАЗАР ТАРИАЛАНД ХАМГИЙН ИХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ УУР АМЬСГАЛЫН ЭКСТРЕМАЛЬ ИНДЕКСҮҮДИЙН ОЛОН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Дэлхийн цаг уурын байгууллагаас гаргасан уур амьсгалын 80 гаруй экстремаль индексүүдээс Монгол орны газар тариалан, эрүүл мэнд, гадаргын усанд хамгийн их нөлөө үзүүлдэг дараах индексийг сонгон авч, мониторинг хийсэн үр дүнгүүдийг үзүүлэв.
ХҮСНЭГТ 1. УУР АМЬСГАЛЫН ЭКСТРЕМАЛЬ ИНДЕКСИЙН ТОДОРХОЙЛОЛТ
|
Товчлол |
Индекс нэр |
Тодорхойлолт |
Нэгж |
Нөлөөлөх салбар |
|
Температурын индекс |
||||
|
SU30 |
Халуун өдөр |
Хоногийн максимум температур 30 градусыг давж халсан өдрийн тоо |
хоног |
хөдөө аж ахуй, эрүүл мэнд |
|
GSL |
Ургамлын ургалтын хугацаа |
Хоногийн дундаж температур +5 градусыг дайрч тогтвортой дулаарсан өдрийн тоо |
хоног |
Хөдөө аж ахуй |
|
HWN |
Дулааны долион |
5-9 сарын хугацаанд тохиолдсон агаарын максимум температур 90 хангамжийн утгыг давж 3 буюу түүнээс дээш хоног дараалан халсан өдрийн тоо |
хоног |
Ус, хөдөө аж ахуй, эрүүл мэнд |
|
HWD |
Дулааны долион урт |
5-9 сарын хугацаанд тохиолдсон агаарын максимум температур 90 хангамжийн утгыг давж 3 буюу түүнээс дээш хоног дараалан халсан хамгийн их өдрийн тоо |
хоног |
Ус, хөдөө аж ахуй, эрүүл мэнд |
1. ХАЛУУН ӨДРИЙН ТООНЫ ОЛОН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Монгол орноор дунджилсан 30 градусаас халуун өдрийн тоо 1961-2025 оны хооронд ойролцоогоор 12 өдрөөр нэмэгдэж байгаа ерөнхий хандлага ажиглагдаж байгаа боловч газар нутгийн онцлогоос хамаарч харилцан адилгүй өөрчлөлт ажиглагдах болсон. 30 градусаас халуун өдрийн тооны өөрчлөлтийн орон зайн тархалтаас харахад хамгийн их нь Дундговь аймгийн Гурвансайхан сум орчмоор 1984-2025 оны хооронд 10 жилд 6-7 өдрөөр буюу нийт 21-ээс 25 өдрөөр тус тус нэмэгдсэн байна.


Зураг 1. Халуун (SU30) өдрийн тооны олон жилийн өөрчлөлт болон өөрчлөлтийн орон зайн тархалт
2. ДУЛААНЫ ДОЛГИОНЫ ДАВТАГДАЛЫН ОЛОН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Хэт халалт олон хоног дараалан ажиглагдахыг цаг уурын шинжлэх ухаанд “дулааны долгион” хэмээн тодорхойлдог. Дулааны долгион гэж тухайн бүс нутагт ажиглагдсан агаарын температурын үнэмлэхүй их утгын 90 хувийн магадлалд хамаарах босго температур 3 буюу түүнээс дээш хоног дараалан ажиглагдахыг (өөрөөр хэлбэл 3 буюу түүнээс дээш хоног дараалан хэт халалт ажиглагдахыг) хэлнэ. Ургамлын ургалт болон боловсролтын үед дулааны долгион тохиолдвол ургамлын физиологийн үйл ажиллагаа алдагдаж, ургалт саарах, зогсох, улмаар хатах, гандалт үүсэх нөхцөлийг бүрдүүлэг.
Монгол орноор дунджилсан дулааны долгионы давтагдлын олон жилийн явцыг авч үзэхэд (Зураг 2а) 1995 оноос хойш давтагдал ойролцоогоор 2 дахин нэмэгдсэн ерөнхий хандлага ажиглаж байна. Энэхүү өөрчлөлт газар нутаг бүрд харилцан адилгүй илэрч байгөө бөгөөд ялангуяа газар тариалангийн бүс нутгаар дулааны долгионы давтагдал илүү их нэмэгдэж байгааг харуулж байна (Зураг 2б).


Зураг 2. Монгол орноор дунджилсан дулааны долгионы давтагдлын олон жилийн өөрчлөлт (HWN) болон өөрчлөлтийн орон зайн газарзүйн тархалт
Дулааны долгионы урт (HWD) гэж тухайн бүс нутагт ажиглагдсан агаарын температурын үнэмлэхүй их утгын 90 хувийн магадлалд хамаарах босго температурын үргэлжилсэн хоногийг (өөрөөр хэлбэл тасралтгүй үргэлжилсэн хэт халуун өдрүүдийн үргэлжилсэн хоногийг) хэлнэ. Дулааны долгионы давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой дулааны долгионы урт мөн 1995 оноос хойш мөн 2 дахин нэмэгджээ. Энэхүү өөрчлөлт газар бүрэн бүрт харилцан адилгүй илэрч байгааг Зураг 3б-ээс харж болно.


Зураг 3. Монгол орноор дунджилсан дулааны долгионы урт (HWD) –ын олон жилийн өөрчлөлт болон өөрчлөлтийн орон зайн газарзүйн тархалт
3. УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ОЛОН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ургамлын ургалтын хугацаа (GSL) гэж агаарын дундаж температур +10 градусыг дайрч тогтвортой дулаарах үеийн үргэлжилсэн хугацааг (хоног) хэлнэ. Монгол орноор дундчилсан ургамлын ургалтын хугацааны олон жилийн өөрчлөлтийг (Зураг 4а) авч үзэхэд 1961-2025 оны хооронд 36 хоногоор уртассан бөгөөд энэхүү өөрчлөлт газар нутгийн хувьд харилцан адилгүй тохиолдох байна (Зураг 4б).


Зураг 4. Монгол орноор дунджилсан ургамлын ургалтын хугацааны олон жилийн өөрчлөлт болон өөрчлөлтийн орон зайн тархалт
4. ХУУРАЙШИЛТЫН ИНДЕКСИЙН ОЛОН ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТ
Цаг уурын ган буюу хуурайшилтыг хур тунадас-ууршилтын стандартчилагдсан индекс (SPEI)-ээр тооцоолов. Тус индекс нь (SPEI) нь тухайн жилийн чийглэг болон хуурай нөхцөлийг илэрхийлэх бөгөөд 12 сараар тооцоолсон SPEI –ийн өөрчлөлт нь гадаргын ус, нуур цөөрмийн ус татрах, ширгэх зэрэгт нөлөөлдөг чухал үзүүлэлт юм. Монгол орноор тооцоолсон хуурайшилтын индексийн 1961-2025 оны олон жилийн явцыг зураг 5-д үзүүлэв. Зургаас харахад 1997-оос 2011 оны хооронд хуурайшилтын индекс SPIE -0.5-аас -1 хооронд буюу онцгой хуурай жил зонхилж, гол мөрөн, нуур цөөрөм хатаж ширгэх нөхцөл бүрдэж байжээ. Харин сүүлийн 2013-2015, 2018 онуудад SPIE индекс 0.6-аас 0.8 хооронд буюу их чийгтэй жилүүд тохиож, гол мөрөн ус ихтэй болж өнгөрсөн байна.

|
SPEI –ийн хэмжээгээр хуурайшилтыг ангилах |
|
|
SPEI хэмжээ |
Ангилал |
|
1 < |
Маш их чийглэг |
|
0.51-1.0 |
Их чийгтэй |
|
0.31-0.5 |
Дунд зэргийн чийгтэй |
|
0.3-(-0.3) |
ОЖД орчим |
|
0.19 |
Дунд зэргийн хуурай |
|
0.49 |
Онцгой хуурай |
|
-1 > |
Маш их хуурай |
Зураг 5. Монгол орны хуурайшилтын индексийн (SPEI12) олон жилийн явц

Уур амьсгалын