Нуурын усны түвшний хэлбэлзэл
Монгол орны усны нөөцийн 70%-ийг гадаргын ус эзэлдэг. Нийт гадаргын усны нөөцийн 83.7 %-ийг нуур, тойром, усан сан бүрдүүлдэг байна. Монгол орны ихэнх нууруудын усны түвшин сүүлийн (1996-2022он) 25 жилд буурах явцтай байна. Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол орны байгалын бүсүүдийг төлөөлөхүйц томоохон 13 нуурын усны харуулын байгуулагдсан оноос хойших (1960-2022он) нуурын усны түвшний хоногийн мэдээг ашиглан зурагласан байна. Энэ нь нуурын усны горимыг харгалзан нууруудыг улс ардын аж ахуйн хэрэгцээнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ашиглах, хүний хэрэгцээ ба нуурын орчин зүйн тэнцлийн хоорондох зохистой харьцааг тогтоох судалгаа, тооцооны үндсэн суурь мэдээлэл болно.
Зураг 1. Нуурын усны түвшний явц