Хүлэмжийн хийн мониторинг
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах хүлэмжийн хийн мониторингийн станцын мэдээгээр гол хүлэмжийн хийнүүдийн дундаж агууламж Монгол орны нутаг дэвсгэр дээр тасралтгүй өсөж байна.

1 дүгээр зураг. Агаар дахь (CO2) нүүрсхүчлийн хийн агууламж
Нүүрсхүчлийн /CO2/ хийн агууламж 32 жилийн (1992-2024) хугацаанд 354.6 ppm –ээс 425.0 ppm хүртэл өссөн бөгөөд 70.4 ppm буюу олон жилийн дундажтай нь харьцуулахад 19.8%-аар нэмэгдсэн байна (Зураг 1).

2 дугаар зураг. Агаар дахь ( CH4) метаны агууламж
Агаар дахь метаны жилийн дундаж агууламж 1992-2024 оны хооронд 1808 ppbv-ээс 2014 ppbv болж 11.4 хувиар өссөн (2 дугаар зураг) байна. . Улаан-Уул станцын 2021-2024 оны хэмжилтийн мэдээ тасралттай байсан тул хиймэл дагуулын мэдээгээр харьцуулан сунгав. [Э. Мөнхжаргал, Д.Оюунчимэг 2025]

Уур амьсгалын