Бүсүүдийн нормчилсон эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ
Монгол орны бүсүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал ихсэж эрсдэл улам нэмэгдэж байгааг салбаруудын уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн үнэлгээг нэг хэмжээс рүү оруулж хооронд нь жишиж харьцуулав. Ингэснээр ямар аймаг, бүс нутгийн аль салбарт (байгаль, нийгэм-эдийн засгийн) эмзэг байдал, эрсдэлийг бууруулах дасан зохицох ямар арга, хэмжээ авч болох үндэслэлийг гаргаж дасан зохицохын үнэлгээг нарийвчлан гаргах боломжийг олгож байна.
Аймгуудийн хэмжээнд дундажласан уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал, эрсдэлийн индекс авч үзэхэд бүх аймгуудын хувьд эрсдэл нэмэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн газарзүйн тархалтыг энэхүү бүтээгдэхүүнээс харна.
Монгол орны бүс нутгийн байгаль, нийгэм-эдийн засгийн салбаруудын уур амьсгалын өөрчлөлтийн эмзэг байдал, эрсдэлийн индекс