Мөстөл, мөсөн голын талбайн өөрчлөлт болон масс-балансын жилийн дүн

Монгол орны мөнх цас, мөсөн голууд нь усны нөөцийн 10.5 хувийг бүрдүүлдэг бөгөөд түүний талбайн хэмжээ сүүлийн жилүүдэд багасч байна. Тухайлбал, 1940 оноос хойш Алтайн уулсын мөнх цас, мөсөн голын талбай 40 орчим хувиар багассан байна. Энэхүү бүтээгдэхүүн нь Монгол орны томоохон 6 мөстлийн талбайг 1975 оноос хойш Ландсат дагуулын мэдээгээр тодорхойлон зураглаж үзүүлсэн байна. Мөн мөстлийн хайлалт, хуримтлалын балансыг жил бүр судалгаатай 4 мөстөлд тодорхойлж багтаасан байна. Мөстөл, мөсөн голын хайлалт нь баруун бүсийн голуудын урсац, нууруудын горимд нөлөөлөх болно. Тиймээс баруун бүсийн ус ашиглалт, хуваарилалт болон усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэхүү бүтээгдэхүүн суурь мэдээлэл нь болж бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад болон бусад бичиг баримтын ШУ-ны үндэслэл болно.

Зураг 1. Мөстлийн талбайн өөрчлөлт, 2002-2019 он

Масс-балансе: Потанины мөсөн голын хайлалтын нийлбэр 2004-2019 онд 2977-2998 м өндөрт 55.45-64.35 м, 3033-3057 м өндөрт 46.93-55.81 м, 3116-3123 м өндөрт 42.78-49.48 м, 3234-3247 м өндөрт 36.67-43.46 м, 3339-3366 м өндөрт 27.16-37.31 м зузаан мөс хайлсан байна.