ХҮЙТРЭЛГҮЙ ҮЕИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА


       Хаврын эцсийн намрын эхний цочир хүйтрэлтиийн хоорондох хугацааг хүйтрэлгүй үе гэнэ. Өөрөөр хэлбэл хөрсний гадаргын хоногийн үнэмлэхүй бага температур 0 градусыг давж тогтвортой дулаарах хугацааг хэлнэ.

       Цаг уурын ажиглалтын 1991-2020 оны мэдээгээр тооцоолсон хөрсний гадаргын хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацааг статистик буулгалтын ANUSPLIN загвараар грид мэдээлэл рүү хөрвүүлэн орон зайн 50км-ын нарийвчлалтай зураглалыг боловсруулан гаргасан.  Зургаас харахад хөрсний гадаргын хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа Монгол орны  өмнө хэсгээр 120-180 хоног, Алтай, Хангай, Хөвсгөлийн  өндөр уулс орчмоор 30-60 хоног, бусад нутгаар 60-120 орчим хоног байдаг байна. 

Зураг 1. Хөрсөнд хүйтрэлгүй үеийн үргэлжлэх хугацаа