2021 оны бэлчээрийн ургамлын ургацын урьдчилсан мэдээ

Бэлчээрийн ургамлын ургацыг цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд үндэслэн хуурайшлын индекс ба функциональ хамаарлын аргаар Монгол орны байгалийн бүс бүслүүрийг төлөөлөх станцуудаар тооцоолон гаргахад 2021 оны 8 дугаар сарын сүүлийн арав хоногт:

  • Ойт хээрийн бүс нутгаар 8.7-23.3 ц/га
  • Хээрийн бүс нутгаар 2.9-17.8 ц/га
  • Алтайн уулархаг нутгаар 1.7-4.2 ц/га
  • Говийн бүс нутгаар 0.3-1.8 ц/га

  буюу Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зүүн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас их байх төлөвтэй байна.