Гол мөрний усны түвшин  ба урсацын урьдчилсан мэдээ

River discharge and water level forecast

Монгол орны ихэнх гол мөрний 6 дугаар сарын усны дундаж  түвшин олон жилийн дунджын орчим буюу бага байх төлөвтэй байна. Тухайлбал  Хөвсгөлийн уулсаас эх авсан Эг, Дэлгэрмөрөн Хангайн нурууны  ар болон өврөөс усжих Идэр, Хануй, Чулуут, Хойттамир, Урдтамир, Түй, Богд, Заг, Байдраг, Онги зэрэг голуудын 6 дугаар сарын усны дундаж түвшин тухайн үеийн олон жилийн дундаж түвшнээс 20-40 см бага, харин Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн Хэнтэй нуруунаас эх авах  Туул, Ерөө, Онон, Хэрлэн голын эх Их Хянганы нурууны  Халх зэрэг голуудын хувьд усны түвшин олон жилийн дунджаас 10-40 см ахиу бол бусад голынх олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Хэдийгээр ихэнх гол мөрний услагын дундаж хэмжээ олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байгаа боловч сарын сүүлийн арав хоногт түр хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан усны түвшин огцом нэмэгдэж, түр зуур үерлэх төлөвтэй байна. 

Мөн агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджын орчим, сарын зарим хугацаанд орох түр зуурын аадар бороо зэргээс шалтгаалан хуурай  сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх боломжтой.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна. 

Зарим томоохон гол мөрөнд 6 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийнхтэй харьцуулан  хүснэгтэд үзүүлэв.

 

д/д
Гол мөрөн –харуулын нэр
6 дугаар сарын олон жилийн    6 дугаар сард ажиглагдах
дундаж өнгөрөлт,м3/с дундаж
түвшин,см өнгөрөлт,м3/с Хамгийн их Хамгийн бага түвшин, см өнгөрөлт,м3/с
1 Сэлэнгэ мөрөн - Хялгант баг 247 386 866 257 300 500
2 Сэлэнгэ мөрөн - Зүүнбүрэн сум 213 286 728 176 245 335
3 Орхон гол – Орхон сум 162 63.7 99.6 14.8 150 49.0
4 Орхон гол – Сүхбаатар сум 212 155 488 23.1 210 168
5 Эг гол - Эрдэнэбулган сум 225 35. 0 109 11.5 205 20.5
6 Үүр гол – Цагаан үүр сум 155 37.6 184 10.7 170 75.0
7 Дэлгэрмөрөн – Мөрөн сум 294 90.7 236 7.66 200 77.0
8 Бэлтэс гол – Баянзүрх сум 349 4.59 14.2 0.56 350 5.30
9 Шидхэд гол – Ренчинлхүмбэ  183 16.6 28.0 16.29 205 18.0
10 Идэр гол – Зүрх баг 161 49.5 201 15.4 150 42.0
11 Хануй гол Эрдэнэмандал сум 265 11.1 35.7 2.31 240 2.50
12 Тэрэлж – Тэрэлж  148 13.45 66.0 4.79 145 14.0
13 Туул гол – Улаанбаатар хот 137 31.6 124 3.92 150 38.0
14 Туул гол – Алтанбулаг 535 15.8 45.4 6.69 600 20.0
15 Сөгнөгөр – Сөгнөгөр 231 3.41 18.3 0.99 215 3.20
16 Хараа гол – Баруунхараа сум 173 23.3 70.0 3.40 160 11.0
17 Хараа гол – Дархан  120 12.9 20.8 8.99 115 8.00
18 Ерөө гол – Ерөө сум 306 98.4 210 13.8 305 85.5
19 Ерөө гол Дулаанхаан  243 52.2 110 30.7 265 55.1
20 Онон гол – Биндэр сум 160 47.0 74.7 5.76 170 49.0
21 Хэрлэн гол - Өндөрхаан сум 175 27.5 47.3 6.68 200 45.6
22 Хэрлэн гол - Чойбалсан сум 128 22.3 52.2 1.98 115 13.0
23 Халх гол Сүмбэр сум 159 22.5 153 17.4 205           68.0
24 Завхан гол -Гуулин   156 16.5 105 3.41 170 22.8
25 Богд гол – Улиастай сум 183 50.0 24.2 1.07 135 13.0
26 Түй гол – Баянхонгор сум 132 6.80 13.9 1.14 120 5.60
27 Ховд гол – Мянгад  сум 200 94.2 193 43.7 205 165
  28 Буянт гол – Ховд сум  280 15.7 27.4 8.19 340 24.0
29 Булган гол – Булган сум 227 23.0 29.7 3.03 205 16.5
30 Чигж гол – Өндөрхангай сум  174 0.77 3.13 0.34 212 0.40