ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
(2026 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар)
Хойд мөсөн далайн ай савын гол мөрөн
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудад намрын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба одоогийн байдлаар мөсөн зах үүсэх, шингэн болон дунд зэргийн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.
Хангай нурууны араас усжих Идэр, Гичгэнэ, Хануй, Чулуут, Суман зэрэг голуудад мөсөн зах, шингэн болон өтгөн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байгаа бол Хойттамир болон Урдтамир голд мөсний үзэгдэл хараахан ажиглагдаж эхлээгүй байна.
Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Тэрэлж, Сэлбэ, Сөгнөгөр, Улиастай, Шарын гол болон Туул гол Улаанбаатар хот орчимд мөсөн зах, шингэн болон дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа бол бусад голуудад мөсний үзэгдэл хараахан ажиглагдаагүй байна.
Сэлэнгэ мөрний эх, Орхон голын эх болон дунд хэсгээр мөсөн зах, шингэн болон дунд зэргийн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байна.
Номхон далайн ай савын гол мөрөн
Хэнтий нурууны ар зүүн хажуугаас усжих Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Улз зэрэг голуудад мөсөн зах үүсэх, шингэн болон өтгөн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа бол Их Хянганы нуруунаас эхтэй Халх голын дагууд намрын мөсний үзэгдэл хараахан ажиглагдаж эхлээгүй байна.
Төв Азийн гадагш урсацгүй ай савын гол мөрөн
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган /Баян-Өлгий аймгийн Булган сум/, Сагсай, Турган, Харбут, Согоог, Бодонч, Буянт, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голуудад мөсөн зах, шингэн, өтгөн зайр гүйх үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа бол Чигэртэй гол ёроолдоо хүртэл хөлдөж 10 см зузаан мөстэй болсон байна. Төгрөг, Булган /Ховд аймгийн Булган сум/ голд мөсний үзэгдэл ажиглагдаагүй байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Чигэстэй, Богд, Буянт, Хүнгүй, Хожуул, Завхан, Зүйл, Шарга, Байдраг, Заг, Шаргалзуут, Цагаантуруут, Онги, Зэгстэй,Таац зэрэг голуудад мөсөн зах өргөсөн зузаарах, нимгэн мөсөн бүрхүүл тогтох, шингэн болон өтгөн зайр гүйх үзэгдэл голлон ажиглагдаж байгаа бол Тээл, Түйн голд мөсний үзэгдэл ажиглагдаж эхлээгүй гол цэвэр байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг , Хариг зэрэг голуудад мөсөн зах, шингэн болон дунд зэргийн зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байгаа бол Хархираа гол цэвэр буюу мөсний үзэгдэлгүй байна.
Аравдугаар сарын дунд арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд намрын мөсний үзэгдэл ажиглагдаж, усны түвшин өмнөх арав хоногоос 5-20 см буурсан ба энэ нь 2025 оны мөн үеийнхээс 5-65 см бага түвшинд байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс

Уур амьсгалын