Гол, мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ

2026 оны 6 дугаар сард манай орны ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага буюу түүний орчим байх төлөвтэй байна.

Тухайлбал Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хангай нуруунаас усжих Идэр, Хануй, Түй , Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Хэрлэн, Онон зэрэг голуудын усны түвшин олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин Ховд гол болон Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин олон жилийн дунджаас 5-60 см ахиу байх бол Дэлгэрмөрөн, Ерөө, Орхон голын хувьд олон жилийн дунджаас 10–45 см бага байх төлөвтэй байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй хэдий ч энэ сард хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас бага, зүүн өмнөд хэсгээр дунджаас ахиу орж, бусад нутгаар дунджийн орчим байх тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, түр зуур уруйн үер, хур борооны үер үүсэж болзошгүй байна.

Иймд гол мөрөн ба хуурай сайр, гуу жалга даган нутаглаж буй малчид, ард иргэдийг болзошгүй үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.  

Зарим томоохон гол мөрөнд 6 дугаар сард ажиглагдах усны түвшин, урсацын хэмжээг олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэд үзүүлэв.