2018 оны үерлэсэн голууд болон хохирлын мэдээ

Усны харуул тус бүрээр үер эхэлсэн болон үргэлжилсэн хугацаа, учирсан хохирол зэргийг багтаасан байна. Үерийн хэмжээ, үргэлжлэх хугацаа нь орон зай, цаг хугацааны хувьд хувьсал ихтэй, агаар мандлын орчил урсгал, гадаргын бүрхэвчийн олон хүчин зүйлсээс хамаарна. 2018 оны 7,8 сард ихэнх нутгаар түр зуурын болон үргэлжилсэн бороо элбэг байсантай уялдаад манай орны ихэнх гол мөрөн үерлэж үерийн болон үерийн аюултай түвшинг даван үерлэсэн байна.

Хүснэгт 1. 2018 онд үерийн болон үерийн аюултай түвшин давсан гол мөрөн

2018 онд 19 аймгийн 47 сум, нийслэлийн хэмжээнд 1 дүүрэгт үерийн нийт 107 удаагийн тохиолдол Ус, Цаг Уурын Орчны Судалгаа Мэдээлэлийн Хүрээлэн болон Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Үерт 8 иргэн, 1039 гэр, байшин үерт өртөж, 6323 гаруй толгой мал хорогдсон бол мөс цөмрөх аюул 9 удаа тохиолдож, 9 хүний амь эрсдсэн байна.  Усны аюулаас нийтдээ улс, нийгэмд 22'429'480 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өмнөх жилийнхээс 13'080'080 төгрөгөөр хохирлын хэмжээ ихэссэн байна. Энэ нь тухайн жилд нийт нутгийг хамарч тур зуурын болон усархаг бороо ахиу орж уруйн болон хур борооны үер элбэг байсантай холбоотой болно.

Хүснэгт 2.  2018 оны усны үерт осолдсон нийт хүний тоо.