2021 оны мал хаваржилтын цаг агаарын нөхцөлийн тойм

Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 0.0-13.6 градус хүйтэн, тал, хээрийн нутгаар 0.1-5.0 градус, Номин, Шарга, Галба, Өөшийн говь, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 10.1-13.8 градус, бусад нутгаар 5.1-10.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал нутгийн хойд хагаст дунджаас 1.1-4.8 градусаар хүйтэн, баруун болон төвийн нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр дунджийн орчим буюу дунджаас 1.1-2.4 градусаар дулаан байлаа. 

Энэ хавар хур тунадас Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар 0,0-5,0 мм, төвийн аймгуудын нийт,  баруун болон зүүн аймгуудын зарим нутгаар 20,1-50,0 мм, Увсын Зүүнговь, Хяргас, Тариалан, Цагаанхайрхан, Баруунтуруун, Малчин, Завханы  Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Архангайн Өлзийт, Тариат, Булган, Өвөрхангайн Бүрд, Хархорин, Хөвсгөлийн Тариалан, Алаг-Эрдэнэ, Рашаант, Цагаан-Үүр, Шинэ-Идэр, Улаан-Уул, Жаргалант, Булганы Тэшиг, Гурванбулаг, Хангал, Дашинчилэн, Бугат, Бүрэгхангай, Баян-Агт, Рашаант, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Ерөө, Баруунбүрэн, Мандал, Орхон, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Дархан-Уулын Хонгор, Дархан, Төвийн Баянчандмань, Лүн, Угтаалцайдам, Цээл, Борнуур, Батсүмбэр, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Батноров, Батширээт, Дадал, Дорнодын Баян-Уул, Сэргэлэн, Халхгол, Баяндунд 50,1-102,0 мм, бусад нутгаар 5,1-20,0 мм орсон. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 90 гаруй хувьд дунджаас ахиу, 10 орчим хувьд  дунджийн орчим ба түүнээс бага орсон. 

3 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар цастай. 4 дүгээр сарын дундуур цас бүрэн хайлсан. 

 

Энэ хавар ихэнх нутгаар үе үе салхины хурд аюултай болон онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч хүчтэй цасан болон шороон шуурсан нь мал маллагаа болон бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байсан.

 

            Бэлчээрийн ургамал 4 сарын эхээр Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын зарим нутгаар, 4 дүгээр сарын сүүлчээр ихэнх нутгаар цухуйж эхэлсэн байна. Бэлчээрийн ургамлын ургалт 5 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд буюу Булган, Дархан-Уул, Дорнодын нийт, Сэлэнгэ, Хэнтийн ихэнх, Увс, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Сүхбаатарын зарим, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн, 40 орчим хувьд буюу Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Өмнөговийн зарим, Дундговь, Сэлэнгэ, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд, 30 орчим хувьд Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсгөл, Дорноговийн зарим сумдын нутгаар муу үнэлгээтэй байна. 

            2021 оны  хавар ихэнх нутгаар нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орсон ч агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн, салхи шуурга ихтэй, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумдын нутгаар 4 дүгээр сарын дунд хүртэл цасан бүрхүүлтэй байсан. Бэлчээрийн ургамал зарим нутгаар оройтож цухуйсан ба 5 дугаар сард ихэнх нутгаар нойтон цас орж, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байснаас бэлчээрийн ургамлын ургалт удааширсан. Мөн  тариалан бүхий зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэл ажиглагдсан.

УЦУОСМХ-ийн ХААЦУ-ын судалгааны хэлтэсд ирүүлсэн мэдээгээр энэ хавар нийт 800 мянга гаруй мал хорогдсон байна.